Луу мэргэн хаан хар мангасыг дарсан нь

Луу мэргэн хаан хар мангасыг дарсан нь
Монгол аман билгийн хосгүй өв, үндэсний уламжлалт утга зохиолын сонгодог бүтээлийн нэг бол тууль юм. Тиймээс бид өнөөгийн хүүхэд залуус халх туулийн тансаг дүр дүрслэл, хязгааргүй уран сэтгэмжит ертөнцөөр аялангаа түүх, ёс заншил, шүтлэг бишрэл, хэл соёлынхоо уг улбаа, үнэт зүйлсийг ухааран ойлгож, танин мэдээсэй гэсэн чин сэтгэлээр өнөө мэдэгдэж байгаа хамгийн урт халх тууль гэгддэг “Нэгэн зуун тавин таван насыг насалсан хөгшин Луу мэргэн хаан” туулийн хэсгийг хялбаршуулан найруулж, "ЛУУ МЭРГЭН ХААН ХАР МАНГАСЫГ ДАРСАН НЬ" зурагт ном болгон бүтээлээ.