Зөв охин
Зөв охин
Насанд хүрч, томчуудын амьдралд хөл тавих болоогүй ч өсвөр насны охид ирээдүйдээ одооноос санаа зовж эхэлдэг. Сургуулиа амжилттай төгсөх, авьяас сонирхолоо дагуулан мэргэжил сонгох, өндөр боловсрол олж авах, дуртай ажлаа хийх гээд л... Зовнилын жагсаалт эрт эхэлж, анги ахих тусам уртасна. Цаашилбал насанд хүрэхийн цагт хэн болох, юу хийх, хэрхэн амьдрах тухай бодолхийлж санааширна. Үүнд зовних нь буруу зүйл биш. Угаасаа хүн бүр энэ амьдралд Хэн Нэгэн болохыг хүсч мөрөөддөг. Урлагийн од, нэрт тамирчин, бизнес-хатагтай, алдарт эх, ардын багш, мянгат малчин,
IT-гийн суутан... Хэн ч байж магад. Охин бүрийн хүсэл мөрөөдөл тэс ондоо хойно аргагүй. Гэхдээ хамгийн гол нь охин хүүхэд бүр ирээдүйд Аз Жаргалтай Эмэгтэй болох нь чухал. Аз Жаргалтай Эмэгтэй гэж хэн бэ? Ойлгомжтой шүү дээ. Энэ бол аз жаргалтай амьдарч байгаа бүх эмэгтэйчүүдийн ерөнхий нэршил. Тэгвэл хэрхэн, яаж аз жаргалтай амьдрах вэ? Үүний тулд голлох дөрвөн нөхцөл бүрдэх учиртай. Тэдгээрийг мэдэж аваад өөртөө үүсгэж хэвшүүлбэл жаргалтай амьдарч, Аз Жаргалтай Эмэгтэйчүүдийн тоонд багтах нь дамжиггүй билээ.
