Франкенштейн

Франкенштейн
Залуу эрдэмтэн талийгаачдын элдэв эрхтэн түүж цуглуулан зүйж амилуулснаар хорвоогийн анхны Хиймэл хүнийг бүтээжээ. Харамсалтай нь үзээрийн царай төрх, гадаад үзэмжээсээ болоод “эцэгтээ” гологдож, нийгэмд гадуурхагдах Зүймэл хүн эцэстээ хүмүүсийг үзэн ядагч харгис хэрцгий “мангас” болж хувираад олон хүн түүний дотор “эцгийнхээ” амийг бусниулна. Чиний аз жаргал, амар жимэр амьдрал бусдыг байгаагаар нь хайрлаж энэрэхээс эхтэй. Сургамжтай, онц сонирхолтой, адал явдлаар дүүрэн, хайр ба айдас хүйдсийг сүлж догдлуулах увдистай энэхүү гайхамшигт бүтээл нь Шинжлэх ухааны уран зөгнөлт зохиолын тулгийн чулуудын нэг бөгөөд “Дэлхийн шилдэг 100 зохиол”-ын жагсаалтад хэдийн зүй ёсоор багтсан гайхамшигт сод бүтээл юм.