Ханхүү болон Зурара, Зороро мангасын хүсэл

Main cover


АНГИЛАЛ
Хүүхдийн зурагт ном
ХУДАЛДААНД
2022
Наймдугаар сар 2
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
24
Нүүр
ISBN-13
9789919988630
ХЭМЖЭЭС
255 x 205 x 5 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Энэхүү зурагт ном бол дэлхийн энх амгалангийн төлөө шаргуу ажилладаг ханхүүгийн түүх юм. Түүнчлэн хүний сайхан сэтгэл, байгаль хамгаалах, гэр бүлийн хайр, найз нөхдийн нөхөрлөлийн тухай илүү тод илэрхийлж гаргасан.


Үзүүлэлт

ISBN-139789919988630
Худалдаанд гарсан огноо2022-08-02
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо24 нүүр
Бүтээлийн хэлМонгол
Жин140 гр
Хэмжээс255 x 205 x 5 мм

Зохиолчийн талаар

Мари Морита нь 1990 онд Японы Камакура хотын дунд сургуулийг дүүргэн 1992 онд Кодан урлагийн коллежийг зураач мэргэжлээр төгссөн. 1991 онд Японы хүүхдийн шүлгийн тэмцээнд оролцон хүрэл медаль хүртэж байсан. 2003 оноос Монгол хүүхдэд зориулан ёс зүйн чиглэлээр хүүхдийн зурган номнууд эрхлэн гаргасан ба 2015 оныг хүртэл нийт 60 гаруй хүүхдийн зохиолууд болон зурган номнуудыг гаргаад байна. Түүний бичсэн хүүхдийн зохиолууд нь хүн байгалийн хоорондын харилцааг харуулсан байдаг ба хүүхэд байгаль болон амьтадыг хэрхэн хайрлаж сурахыг илүү тусгасан байдгаараа онцлогтой байдаг. Мөн хүүхэд багаасаа зөв сэтгэлтэй байж өөрт байгаа хүсэл мөрөөдлийнхөө төлөө бууж өгөлгүй хичээх юм бол сайн сайхан зүйлд хүрч болдогийг өөрийн зохиолууд болон зургаараа харуулсан байдаг. 2013 оноос Баянзүрх дүүргийн 136-р цэцэрлэг болон 'Good Neighbors' хүүхдийн төлөөх төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж өрхийн орлого багатайгаас болж хүүхэддээ ном авч өгөх боломжгүй өрхүүдэд өөрийнхөө номуудыг хандивлан монгол хүүхдийн оюуны хөрөнгө оруулалтанд хувь нэмрээ оруулсаар байна. Мөн 2013 оноос Ойта хот 'Жингү' галерейд, Нага аймгийн Азумино хотын 'Бинсанчи' зэрэг галерейнуудтай хамтран ажиллаж япон зураач нартай хамтран уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргажээ. 2013 оноос өөрийн номнуудаа япон, монгол хоёр хэл дээр зэрэг гаргаж эхэлсэн ба Японы Азумино хотын хүүхдийн эмнэлэгтэй хамтран тус эмнэлэгт удаан хугацаагаар эмчлүүлж байгаа хүүхдүүдэд зориулан өөрийн номнуудыг хандивлажээ. 2014 оноос Монсудар хэвлэлийн газрын 'Жангар' хүүхдийн номын редакцад гэрээт зураачаар ажиллаж байна.

Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй