Зүүнгар улс- Чин улсын хилийн хэлэлцээрт холбогдох манж баримт
Зүүнгар улс-Чин улсын 1740 оны хилийн хэлэлцээрт холбогдох Хятадын Түүхийн Нэгдүгээр архиваас хуулж авсан 7, мөн 2009 онд хэвлэгдсэн "Цэргийн тухайн газрын манж бичгийн Зүүнгарын элчийн дансны орчуулгын эмхэтгэл" хэмээх 3 боть, 2012 онд хэвлэгдсэн "Чин улсын үеийн Шинжааны манж бичгийн архивын баримтын эмхэтгэл" хэмээх 283 ботиос 58 баримтыг түүвэрлэн, нийт 65 баримтыг манжаас монгол хэлэнд орчуулж хэвлэв.