Биоцентризм

Main cover


АНГИЛАЛ
Түгээмэл философи
ХУДАЛДААНД
2022
Наймдугаар сар 4
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
320
Нүүр
ЭРХЛЭН ГАРГАГЧ
ISBN-13
9789919991708
ХЭМЖЭЭС
210 x 150 x 20 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

“Биоцентризм” номын тухай товчхон

Роберт Ланза бол дэлхийд асар их нэр хүндтэй эрдэмтдийн нэг билээ. Нэгдсэн улсын мэдээ болон дэлхийн мэдээлэл сэтгүүл түүнийг “суутан” “шинэчлэгч сэтгэгч” хэмээн нэрлэж бүүр Эйнштейнтэй адилтгасан нь бий. Ланза дэлхийд нэр алдартай одон орон судлаач Боб Бермантай хамтран ертөнцийн талаарх хувьсгалч шинэ үзэл болох Биоцентризм онолыг дэвшүүлжээ.
Хааяахан энгийн атлаа эрс шинэчлэгч санаа мэдлэгийн үндсэн суурийг ганхуулдаг. Дэлхий хавтгай биш гэх цочирдуулам нээлт хүмүүс өөрсдийнхөө талаарх үзэл санаа хийгээд дэлхийтэй холбоотой харилцаагаа тунгаан эргэцүүлж улмаар өөрчлөхөд хүргэсэн. Арван тавдугаар зууны ихэнх хүмүүсийн хувьд дэлхий бол чулуун бөмбөг гэх санаа утга учиргүй байлаа. Квант онолын туршилтаар илэрсэн ололт бүхний нөлөөгөөр барууны ертөнцийн байгалийн гүн ухаан зүйрлэшгүй ихээр өөрчлөгдөж эхлэн, улмаар ертөнцийн үүсэл, бүтцэд эргэлзэн, тодорхойгүй байдалд хүрсэн байлаа. Харин биоцентризм амьдрал ертөнцийг бүтээдэг гэх хувьсгалч үзэл санааны хамтаар энэ дэлхийг орвонгоор нь эргүүлж, хүн төрөлхтний үзэл санааны шинэчлэлийг нэг мөр гүйцээнэ.
Ийн үзвээс амьдрал бол физикийн хуулиудын санамсаргүй илүүц бүтээгдэхүүн биш болж таарна. Нэр хүндтэй биологич, тэргүүлэх зэргийн одон орон судлаач хоёрын үзэл санаагаар дамжуулан биоцентризм ном уншигчийг итгэж үнэмшмээргүй атлаа яахын аргагүй салшгүй харь ертөнц буюу хүмүүний ертөнцөөр аялуулах болно. Физикээс биологи руу чиглэсэн шинэ үзэл санаа нь барууны шинжлэх ухааныг анзаарч мэдэлгүйгээр өөрсдийгөө хорьчихсон тэрхүү торноос нь суллах билээ. Биоцентризм ном амьдрал, цаг хугацаа, орон зай, үхлийн талаарх уншигчийн үзэл бодолд хүчтэй нөлөөлөх буй за. Үүний сацуу энэхүү бүтээл амьдрал бол нүүрстөрөгч, өөр бусад цөөн элементийн холимог нэгдлийн идэвхтэй жир нэг үйл явц гэх явцгүй үзэл санаанаас хүмүүсийг чөлөөлж харин ч амьдрал гэдэг угтаа өнө мөнх юмаа гэх бишрэм боломжит онолыг санал болгоно.

Хорин нэгдүгээр зуун физик давамгайлсан зуунаас шилжиж Биологийн зуун болно гэж таамагладаг билээ. Энэхүү эрин үеийн тэргүүлэх эрдэмтэд энгийн үзэл санааны хамтаар ертөнцийг гаднаас дотогшоо нь эргүүлж тойруулан, шинжлэх ухааны суурийг нэгтгэснээр биологи их үйлсийнхээ замыг эхлүүлэх мэт. Биоцентризм ном шинэ магадлал хийгээд уншигч бодит ахуйг ахин хэзээ ч нэг л янзаараа харж ойлгохгүй санаанд багтамгүй, шинэлэг үзэл санааны талаар уншиж, ойлгох болно.



Үзүүлэлт

ISBN-139789919991708
Худалдаанд гарсан огноо2022-08-04
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо320 нүүр
Эрхлэн гаргасанЭхлэл Паблишинг
Бүтээлийн хэлМонгол
Хэмжээс210 x 150 x 20 мм

Зохиолчийн талаар


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй