Өөртөө итгэх итгэлийн код

Өөртөө итгэх итгэлийн код
Энэхүү ном нь бүх насны, бүх төрлийн карьертай эмэгтэйчүүдэд зориулан өөртөө итгэх итгэлийн ач холбогдол хийгээд үүнийг олж авах арга замуудыг тусгасан бүтээл билээ. Өнөөгийн ажил хэргийн ертөнцөд эмэгтэйчүүдийн эзлэх байр суурь өсөн нэмэгдсээр байна. Гэвч тэдний оруулж буй хувь нэмрийн дэргэд тэдний хүртэж буй шагнал чамлалттай хэвээр байсаар байна. Номын зохиогчид энэ шалтгааныг өөртөө итгэх итгэл гэж тайлбарлажээ.