Дур татам
Орчин цагт амжилт гаргана гэдэг чамайг хэр их зүйл мэддэгээс чинь биш харин бусадтай хэрхэн харилцдагаас шалтгаалах болсон. Өнөөдөр хэн харилцааны чадвар өндөртэй байна, түүн рүү мөнгө, нэр хүнд, албан тушаал урсаж байна. Харилцаа бол мэдлэг чадварыг мөнгө, нэр хүндтэй холбож чадах цорын ганц гүүр. Тиймээс харилцах чадвараа сайжруулна гэдэг нь угтаа амжилтаа, мөнгөө, нэр хүндээ сайжруулж буй хэрэг.
Хүний зан төлөвийн судлаач Ванесса Ван Эдвардс нь “Дур татам” номдоо сэтгэлзүй, социологи, нейросайнсын шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн ололт дээр түшиглэн харилцааны олон ур чадварыг санал болгож буйгаас жишээлэн дурдвал:
• Арга хэмжээний үеэр танхимыг хэрхэн үр дүнтэй ашиглах вэ?
• Хэрхэн анхны сэтгэгдлийг хүчтэй үлдээх вэ?
• Нуусан сэтгэл хөдлөлийг яаж таних вэ?
• Хэзээ ч мартагдашгүй харилцан яриаг хэрхэн хийх вэ?
• Хэрхэн зан чанарт нь тохируулан харьцах вэ?
• Хэрхэн хүндлэл хүлээх вэ?
• Бусдыг хэрхэн удирдах вэ?