Яагаад? Баас (2)
Хүүхэд тань энэ дасгалын номыг уншсанаар НОМД дурлах болно. Дэлхийн олон оронд орчуулагдан гарсан, БНСУ-ын YeaRimDang Publishing Co., Ltd. Хэвлэлийн газрын алдарт "WHY?" хүүхдийн танин мэдэхүйн цуврал комик номыг албан ёсны эрхтэйгээр Монгол уншигчиддаа хүргэж байна. Энэхүү цувралд дэлхий ертөнц, байгаль, амьтан ургамал, эрүүл мэнд, аюулгүй байдал, хүний бие, өсөлт хөгжил, ирээдүйн шинжлэх ухаан зэрэг бүхий л төрлийн танин мэдэхүйн хэрэгцээт мэдээллийг хүүхдийн хүсэл сонирхол, насны онцлогт тохируулан хөгжилтэй, зугаатай, хайр татам үйл явдлаар илэрхийлэн харуулсан бүтээл юм. Мөн цувралд бүрт Омжи, Комжи гэгч хоёр найзын сонирхолтой адал явдал гарах бөгөөд, тэд өнөө цагт хүүхэд бүрийн мэдэх шаардлагатай мэдлэгийг олж авна.
"Яагаад? Баас" цувралд хоёр найз Омжигийн аавын бүтээсэн баасан хэлбэртэй робот Баасандай гэгчтэй хамт аялж, хүн, амьтны биеэс ялгаран гардаг ялгадас яг ямар учиртай болохыг бас түүнээс хүний эрүүл мэнд хэрхэн хамаардаг, ер нь хүн амьтны ялгадас хорвоо ертөнцөд ямар чухал ач холбогдолтой болох, түүнийг хэрхэн зөвөөр ойлговол зохих тухай гайхамшигт мэдлэгийг олж авах болно.