Яагаад? Өдөр тутмын аюулгүй байдал (3)
Хүүхэд тань энэ дасгалын номыг уншсанаар НОМД дурлах болно. Дэлхийн олон оронд орчуулагдан гарсан, БНСУ-ын YeaRimDang Publishing Co., Ltd. Хэвлэлийн газрын алдарт "WHY?" хүүхдийн танин мэдэхүйн цуврал комик номыг албан ёсны эрхтэйгээр Монгол уншигчиддаа хүргэж байна. Энэхүү цувралд дэлхий ертөнц, байгаль, амьтан ургамал, эрүүл мэнд, аюулгүй байдал, хүний бие, өсөлт хөгжил, ирээдүйн шинжлэх ухаан зэрэг бүхий л төрлийн танин мэдэхүйн хэрэгцээт мэдээллийг хүүхдийн хүсэл сонирхол, насны онцлогт тохируулан хөгжилтэй, зугаатай, хайр татам үйл явдлаар илэрхийлэн харуулсан бүтээл юм. Мөн цувралд бүрт Омжи, Комжи гэгч хоёр найзын сонирхолтой адал явдал гарах бөгөөд, тэд өнөө цагт хүүхэд бүрийн мэдэх шаардлагатай мэдлэгийг олж авна.
"Яагаад? Аюулгүй байдал" цувралд Шидтэний сургуулийн сурагч Сейпогийн бүтэлгүй туршилтаас болж, ноцтой аюулд орсон Омжиг хамгаалах шаардлага гаран, энэ адал явдлын ачаар хүүхдүүд өдөр тутам бидний амьдралд тохиолддог олон янзын осол гэмтэл, түүнээс сэргийлэхийн тулд бидний зайлшгүй мэдэх ёстой зүйлсийг суралцаж авсан тухай гарна. Хүүхэд бүр бие даасан, аливаа эрсдэлээс өөрийгөө хамгаалах мэдлэгтэй болохын ач тусыг зөвхөн аав ээж гэлтгүй, томчууд л энэ номоос олж мэдэх болно.