Скарлет, Манас хоёр: Ганц эвэртийн хүрээлэнд (2)
Скарлет, Манас хоёрт Ганц эвэртнүүдийн хүрээлэнд суралцах нь ихэд таалагджээ.
Уг хүрээлэнд хөгжилдөж зугаацахаас гадна бага зэрэг дүрсгүйтэхийг ч зөвшөөрдөг байлаа.
Шидэт Гялаан нуур гэнэт хөлдөж эхэлсэн тул сургууль үүдээ барьж магадгүй байв. Харин Скарлет, Манас хоёр салж хагацахыг хүсээгүй учир нуур хөлдөөсөн хэргийн эзнийг олж, юм бүхнийг өөрсдөө засаж залруулахаар шийднэ.