Хугараагүй ноён нуруу
1940 оноос уран бүтээлээ туурвиж «Алтайд», «Тунгалаг тамир» роман, «Манай сургуулийнхан» тууж, «Малгайтай чоно», «Солонго», «Дусал нулимс юу гэж хэлсэн бол» зэрэг олон арван шилдэг өгүүллэг бичсэнээс гадна «Гарын таван хуруу», «Өөрийн замаар», «Итгэж болно» драмын жүжиг, «Энэ хүүхнүүд үү» зэрэг олны танил болсон киноны зохиолыг бичжээ.
Зохиолчийн «Тунгалаг тамир», «Алтайд» роман орос, чех, румын, болгар, вьетнам, солонгос, япон зэрэг хэлнээ орчуулж хэвлэгдэж байжээ.
Ч.Лодойдамба БНМАУ-ын Төрийн шагналыг 1954 онд «Алтайд» роман болон «Манай сургуулийнхан» туужаар, 1971 онд «Тунгалаг тамир» романаар хоёр дахь удаагаа хүртсэн юм.
Лодойдамбын Тунгалаг Тамир романы (1970-1973) кино хувилбарыг киноны найруулагч Равжаагийн Доржпалам хийсэн байна.
Монголчуудын сайн мэдэх Монгол Улсын Ардын жүжигчин Ч.Долгорсүрэн нь түүний эхнэр юм.
Лодойдамбын Тунгалаг тамир роман нь ХХ зууны Монголын шилдэг роман хэмээн үнэлсэн юм. Тэрээр мөн Жүжгийн зохиолч, утга зохиол судлаач, соёл олон нийтийн зүтгэлтэн.