Хөнгөн амьдар
Ухамсарт оршихуй буюу тэгш амгалан байна гэдэг нь бидний оюун санаа, бие, сүнслэг байдлaa одоо цагт төвлөрүүлэхийн үйл юм. Бид ихэнх тохиолдолд өнгөрсөн эсвэл ирээдүйд амьдарч байдаг бол хөнгөн амьдрах уриан дор ухамсарт оршихуйн дадалд суралцсанаар та дотоод дуу хоолойгоо намжааж бодит байдлыг идэвхитэйгээр бөгөөд байгаагаар нь хүлээж авч сурах юм.
Цаг хугацааг хэрхэн амьдралын аясаар бус өөрийн ухамсраар жолоодох вэ? Өдөр тутам анзааралгүй хийдэг амьсгалах, амттан идэх, бусадтай харилцах хандлага зэрэгтээ төвлөрөх явцдаа өөрийн оршихуйг танин мэдэх аялалд таныг урьж байна.