Дүүдээ бичсэн захидлууд

Main cover


АНГИЛАЛ
Намтар
ХУДАЛДААНД
2023
Нэгдүгээр сар 23
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
320
Нүүр
ISBN-13
9789919996222
ХЭМЖЭЭС
205 x 145 x 20 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Өнөө үед өвлөгдөж ирсэн зураачдын захидал, тэмдэглэл дундаас Ван Гогийн захидлууд эн тэргүүнээ эрэмбэлэгддэг билээ. Зураг бүрд нь ямархан сэтгэл, хөдөлмөр шингэснийг илэрхийлэн дамжуулах хүний амьдралын гэрч болсон энэ баримтыг ерөөс “өөрөө өөрийгөө өгүүлэх түүх”-ийн чанартай уран зохиол гэж үздэг. Арав гаруй жилийн турш дүүдээ бичсэн энэ захидлуудад зураачийн зан суртахуун, хүмүүжил төлөвшил, үзэл санаа нэвт шингэжээ.


Үзүүлэлт

ISBN-139789919996222
Худалдаанд гарсан огноо2023-01-23
ФорматХатуу хавтастай
Нүүрний тоо320 нүүр
Бүтээлийн хэлМонгол
Жин365 гр
Хэмжээс205 x 145 x 20 мм

Зохиолчийн талаар

27 насанд зарим хүний амьдрал тогтож, хэдийнэ гэр бүл, ажилтай болцгоодог. Харин Ван Гог энэ насандаа л уран бүтээлийнхээ гарааг эхэлж, дэлхийд танигдахуйц өндөр түвшинд хүртэл хөгжиж, өөрийн зам мөрөө тодоос тод үлдээсэн юм. Эргээд харахад тэрбээр энэ бүхнийг арван жилийн хугацаанд л амжуулжээ. 37 настайдаа тэрбээр гунигтайгаар хорвоог орхих хүртлээ аравхан жилийн дотор нэртэй зураачдаас хамгийн олон бүтээл  туурвисан юм. Огцом хувирах зан авиртай ч хөдөлмөрч байсан тэрбээр өөрийнхөө зөв гэдэгт үргэлж итгэдэг байсан нь  бусдад тэвчишгүй санагддаг байсан гэдэг. 27-тойдоо дүүдээ илгээсэн захидалдаа “Миний ирээдүй илүү тодорч, амьдрал минь илүү хялбар болж эхэлж байгаа санагдаж байна. Бүх зүйл өөрчлөгдөж байгаа ч миний доторх бодол, аливааг харах өнцөг минь огтхон ч өөрчлөгдсөнгүй. Надад гарсан өөрчлөлт гэвэл хийж байгаа зүйлдээ улам гүнзгий дурлаж, цаашид хийх зүйлдээ итгэх итгэл минь ундарсаар байна” гэж бичиж байв. 


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй