Цэцэгнээс төрөгсөд
...Энэ ертөнцөд урьд хожид гарч байгаагүйгээр улс
улсын дотроос өөрөө тодорч гарч ирсэн морьтон
цөөнх Монголчууд Замбуутивийг эзлэн суугаад хүн
төрөлхтнөөс нэгийг нууцаар үйлдэхээр хичээсэн
ажгуу. Эзэнт Их гүрний Их хаан Хубилай эзэлсэн
улсынхаа дотор Их нийслэлээ байгуулж, хот мандлын
тэг ёсоор цогцлоон, гүрнийхээ дотоод ертөнцийн
ариун чанарыг байгуулахын төлөө их хичээлийг
үйлджээ. Гагц Их Хаан Хубилай, их хааны алтан
ургийнхан мэдэгч нэн нууц хэмээх нь нэгэн цэцгийн
боловсрон ургах явдал байх авай...
