Дотоод инженерчлэл

Main cover


АНГИЛАЛ
Зөвлөгөө, гарын авлага
ХУДАЛДААНД
2023
Гуравдугаар сар 9
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
ЭРХЛЭН ГАРГАГЧ
ISBN-13
9789919997908

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Оюун санааны манлайлагч, алсын хараатай сайн үйлстэн, мистик, иогч Садгүрү туйлын сайн сайхан оршихуйд хүрэх цаг хугацаагаар шалгагдсан арга зам, иогийн сонгодог шинжлэх ухааныг Нью-Йорк Таймсын бэстселлер энэхүү номдоо толилуулж байна.

Иогийн шинжлэх ухаанаар туйлын сайн сайхан оршихуйд хүрэхүй
Хатха иог гэх нэрээр танигдсан хичээл дадлага бол иогийн мэдлэгийн найман мөчрийн ердөө нэг нь юм. Иог бол дотоод энергиэ ашиглах, идэвхжүүлэх замаар бие сэтгэлийн хамгийн зохист дээд чадамждаа хүрэх боломжийг олгодог, өөрийгөө хүчирхэгжүүлэх нарийн боловсронгуй систем билээ. Энэ нь дотоод төлөвөө хүссэнээрээ цогцлоож, баяр баяслынхаа бүтээгч болохыг хэлнэ. Иогч ийнхүү хязгааргүй тэлсэн төлөвт оршдог. Номын эхэнд Садгүрү байгаль дэлхийг жигтэй сонирхдог жаал хүү байхаасаа эхлээд Энэтхэг орныг мотоциклоор хөндлөн гулд хэрсэн зоримог залуу насны түүхээ, мөн Өмнөд Энэтхэгийн нэгэн уулын оройд туйлын нэгдэлд хүрч, цаг хугацаа зогссон мэт болох үед тэрхүү туршлага нь түүнийг хэрхэн эргэлт буцалтгүй эрс өөрчилсөн тухай өгүүлжээ.

Баяр баясал дүүрэн амьдрах сургаал ба арга хэрэгслүүд
“Гүрү гэдэг нь үгчилбэл харанхуйг үлдэн хөөгч гэх утгатай. Гүрүгийн хувиар надад бусдад заах номлол, ойлгуулах философи, түгээх итгэл үнэмшил байхгүй. Учир нь хүн төрөлхтөнд нүүрлэсэн бүхий л гай зовлонгийн шийдэл нь хүн өөрийгөө хувьсган өөрчлөхөд оршино. Өөрийгөө хувьсган өөрчилнө гэдэг хуучнаас тань юу ч үлдэхгүй гэсэн үг. Энэ бол амьдралыг өөр хэмжээсээр туршлагадаа хүртэн мэдэх шилжилт юм” хэмээн Садгүрү бичжээ. Энэхүү ном цаг хугацаагаар шалгагдсан, амьд, гэрэлтсэн мэдлэгийг хэн хүний ой тойнд буухуйц, сэтгэл татам хэлбэрээр хүргэж байна. “Дотоод инженерчлэл” ном танд хүн байхын утга учрыг цоо шинээр харах, баяр баясал дүүрэн амьдрах арга замыг санал болгох болно.


Үзүүлэлт

ISBN-139789919997908
Худалдаанд гарсан огноо2023-03-09
ФорматЗөөлөн хавтастай
Эрхлэн гаргасанСүүн Сувд
Бүтээлийн хэлМонгол
Жин330 гр

Зохиолчийн талаар


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй