Сэтгэлээ тогтоох дадал: Сэтгэл хөдлөлийн чадамж цуврал

Сэтгэлээ тогтоох дадал: Сэтгэл хөдлөлийн чадамж цуврал
Сэтгэлээ тогтоох дадал нь амар тайван байх, гүйцэтгэл, бүтээлч чадвараа нэмэгдүүлэх, өөрийгөө илүү танин мэдэх, бусадтай харилцаагаа сайжруулах зэрэг олон талын ач тустай билээ.
Энэхүү ном танд ажил дээрээ өдөр тутам одоо цагтаа орших дадлыг хэвшүүлэх практик алхмуудыг хүргэнэ. Түүнчлэн сэтгэлээ тогтоох дадлын шинжлэх ухааны үндэслэл, тайлбар, яагаад үр дүнтэй байдаг зэргийг өгүүлж, мөн ихээхэн дэлгэрч байгаа энэ дадлыг даган хэрэгжүүлэхэд ямар алдаа гарч болох тухай сануулгыг ч бас дурдана.
Уг товхимолд Даниэл Гоулман, Эллен Лангер, Сюзан Дэвид, Кристина Конглетон зэрэг энэ талбарын түүчээлэгч нарын нийтлэл багтжээ.