Шинэ менежер
Менежер болох анхны даваа амаргүй. Хүмүүс менежер болж дэвшмэгцээ энэ шинэ алба төсөөлснөөс нь илүү зүйл шаардахыг олж мэддэг. Менежерийн хувиар амжилтад хүрэх ур чадвар, аргачлал ажилтан байх үеийнхтэй харьцуулшгүй өөр болохыг, түүнчлэн одоогийн чадавх болон шинэ албанд тавигдах шаардлага хоёр нь зөрж байгааг тэд олж мэдээд цочирддог. Энэхүү номд зөвхөн шинэ гэлтгүй туршлагатай менежерүүдэд ч санаа өгөх, шилдэг нийтлэлүүд багтжээ.
Энэхүү номоос:
• Менежментийн талаарх түгээмэл эндүү ойлголтууд
• Ажилтан, дарга, хамт ажиллагсадтайгаа зөв харилцаатай байх
• Бизнесийн зорилго, хувийн ахиц дэвшилд тань тус болох хэлхээ холбоог тогтоох
• Хүлээж авсан багаа үнэлж, гүйцэтгэлийг нь сайжруулах
• Шийдвэр гаргалтыг ерөнхий дүр зургаар авч үзэх
• Өндөр ачаалалтай орчинд ажил, амьдралаа тэнцвэртэй авч явах
• Чиг үүргийн удирдлагаас бизнес нэгжийн захирал болох шилжилт зэрэг сэдвийн талаар уншаарай.