Харвардын бизнесийн тойм нэгэн зуунд
Харвардын бизнесийн тойм нэгэн зуунд
Бизнесийн менежментийн сэтгэлгээнд хамгийн хүчтэй нөлөөлсөн санаанууд
Харвардын Бизнесийн Тойм сэтгүүл 1922 онд анхны дугаараа гаргаж, бизнесийн менежмент гэх харьцангуй залуу салбар ухааны индэр болон тодорсноос хойш нэгэн зуун хэдийн өнгөрчээ. Энэ хугацаанд уг сэтгүүл орчин үеийн бизнесийн түүхэнд хамгийн хүчтэй нөлөөлсөн бүтээлүүдийг хэвлэж, менежментийн сэтгэлгээний шинэчлэлийг түүчээлж ирсэн юм. Салбарын луужин болсон уг сэтгүүлийн зуун жилийн ойн тусгай цоморлогт бизнесийн ертөнцийн домог гэгдэх шилмэл зохиогчид, тэдний цаг хугацаагаар шалгагдсан сонгодог нийтлэлүүд, түүнчлэн сүүлийн үед удирдагч нарын анхаарч буй гол сэдвээрх, шигшмэл агуулга тус тус багтжээ.
“Захирлуудын түвшний стратеги, зөрчил, хэм хэмжээ, номлолын маш сонирхолтой зураглалыг эндээс харж болно. Ухаалаг CEO жинхэнэ эргэлтийг хоосон шуугианаас ялгадаг. Тэгвэл энэхүү ном эгзэгтэй цаг үеийг хэрхэн таньж, ашиглах тухайд нүд нээхүйц бүтээл болжээ.” МакКинзи
Тайлбар: Уг номын 2 нийтлэл "Өөрийгөө удирдахуй" номтой, 3 нийтлэл "Шинэ менежер" номтой, 2 нийтлэл "Стратеги" номтой, 1 нийтлэл "Бусдыг удирдахуй" номтой, тус тус давхцаж байгаа болно. Нийт 30 нийтлэлээс 22 нь өмнө хэвлэгдсэн номуудад багтаагүй шинэ нийтлэлүүд юм.
