Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн усанд сэлэлтийн хичээл

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн усанд сэлэлтийн хичээл
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн усанд сэлэлтийн хичээлийг хэрхэн удирдан явуулах тухай Япон хөдөлгөөн засалч нарын бичсэн ном орчуулагдан гарлаа.
“Үргэлж ямар нэг зүйлд хашигдаж хязгаарлагддаг хүүхдүүдийн хувьд усан сан бол эрх чөлөөт ертөнц билээ. Гэхдээ зөв удирдан чиглүүлэхгүй бол хүүхэд бачимдан сандарч, усан санд өнгөрүүлэх цаг хугацаа хэцүү бэрх санагдах болно. Тэгвэл биеэ суллаж, амар тайван тоглож хөгжилдөхөд нь хэрхэн туслах вэ? Энэхүү номд уг арга техникийг арвин туршлагатай багш нар үндсээс нь эхлэн зааж байна. Зөвхөн хөдөлгөөн засалчаар зогсохгүй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилладаг багш, мэргэжилтнүүдийн ч унших ном.”