Өргөөгийн хутагтууд, Ар Монголын хотууд

Өргөөгийн хутагтууд, Ар Монголын хотууд
Оросын судлаач А. Позднеевын нэгэн сэдэвт энэ 2 бүтээл нь Монгол нутгаар 1876-79 онд аялсан аяллын үр дүн бөгөөд эл бүтээлүүдэд Жавзандамба хутагтын хувилгаадын ахуй амьдрал, шашин номын үйл, Ар Монголын гурван хот - Өргөө, Улиастай, Ховдын тухай дэлгэрэнгүй өгүүлжээ. Номд үүнээс гадна Оросын судлаач Г. Потанины Монгол нутгаар хийсэн 5 дахь удаагийн аяллын тэмдэглэл “Зүүн Монголоор 1899 оны зун зорчсон тэмдэглэл”-ийг оруулсан болно.