Нууцлаагүй нууц
Нууцлаагүй нууц
МЗЭ-ийн шагналт зохиолч Бат-Очирын Туяа нь 1962 оноос уран бүтээлийнхээ гарааг эхэлсэн ба 'Шувуудын ганганаан', 'Таван цагаан шувуу', 'Шулга болжморын жиргээн', 'Мөнгөн зүүний учиг' өгүүллэг, туужийн номоороо анх уншигч олны танил болсон. Тэрээр Бертольд Брехт, Анна Зегерс, Бруно Апитц зэрэг сонгодог зохиолчдын тууж, өгүүллэгийг герман хэлнээс орчуулж байсан. 1971 оноос телевизийн олон ангит 50 гаруй уран сайхны киноны синхрон орчуулга хийж, дуу хоолойгоороо цэнхэр дэлгэцийн танил болсон хүн билээ. Энэ удаад 'Таван цагаан шувуу' номоо өргөтгөн шинэчлэн, нэмэлт бичлэг хийн, туужийн агуулга, үйл явцад нэрийг нь уялдуулан холбож 'Нууцлаагүй нууц' хэмээн нэрлэсэн байна.
