Монголын орчин цагийн экологийн эрх зүй

Монголын орчин цагийн экологийн эрх зүй
Уг ном зохиогчийн нэмж засварласан хоёр дахь хэвлэл бөгөөд Монголын боловсролын өнөөгийн болон цаашдын хөгжлийн чиг хандлагыг харгалзан асуудлыг онол, хэрэглээний мэдлэгийн хослол дунд авч үзэн, өөрийн орны болон гадаад орны баялаг баримт бичиг, ном зохиолыг дахин судлах зэргээр тэдгээрийг түүх, уламжлал, залгамжлал, шинэчлэлийн хүрээнд нэлээд дэлгэрэнгүй тайлбарласан байна. Байгаль орчныг хамгаалах шинжлэх ухааны харьцангуй шинэ салбарыг хууль зүйн шинжлэх ухааны онол, арга зүйн талаас нь аль болох бүрэн хамруулах зүй зохисыг бодолцсон уг ном бүх нийтийн экологийн боловсролд, оюутан сурагчдад, судалгаа, шинжилгээний ажилд хүчээ соригчдод, байгаль орчныг хамгаалах адармаатай ажил үйлст хүчин зүтгэж буй хүмүүн болгонд зориулагджээ.