Доктор Ватсоны архиваас
Доктор Ватсоны архиваас
Хэдэн жилийн өмнө Балморалын удмынхны бичиг баримтууд дотроос түүний нилээн сонирхолтой, чухал хэсэг нь болох доктор Ватсоны хувийн архивын материалууд олдсон билээ. Эдгээр материалууд нь Шерлок Холмсоос нөхөрлөсөн бүх хугацааныхаа туршид докторт бичсэн захидал, цахилгаанууд, дөч гаруй тэмдэглэлийн дэвтэр болон докторын тэмдэглэлүүд бүхий 17 зузаан боть хийгээд хэвлэлтэнд бэлэн болгоод орхисон өгүүллэгүүдээс бүрдэж байлаа. Анзаараад байхад эдгээр өгүүллүүдийг доктор армиас эргэн ирснийхээ дараа буюу 1920-оод оны эхээр бичсэн бололтой.
