Пушкиний шүлэг найраглал
Яруу найраг бол хэлний оршихуйн дээд хэлбэр билээ. 'Хүн' хэмээх аугаа их бодгалийн өөрийгөө нээх хамгийн тансаг илэрхийлэл учраас яруу найргийг урлагийн хаан төрөл хэмээдэг. Харин хаан урлагийн хаан найрагчдын нэг нь Оросын сод яруу найрагч Александр Сергеевич Пушкин гэдэгтэй утга зохиол судлаач, эрдэмтэн мэргэд санал нэгддэг билээ. Буржгар үстэй, сониучирхсан харцтай, авьяас онгодын хувьд хүн хүнээс ангид, бараг л дээд төрөлтөн гэмээр нэгэн сод хөвүүнийг бурхан хүмүүсийн дунд 38 жил амьдруулжээ.