Монгол нүүдэлчдийн эдийн соёл

Монгол нүүдэлчдийн эдийн соёл
Нүүдэлчин монголчууд хүн төрөлхтний түүхэнд өвөрмөц баян уламжлал, оюун сэтгэлгээ ур ухааны өндөр их соёлыг цогцлоон буй болгосон бөлгөө. Мянга мянган жилийн өмнөөс зуунаас зуун дамжин нүүдэллэж аж төрөхдөө дөрвөн улирал бүхий байгаль цаг агаарын эрс тэс хувиралттай аян нүүдэлд зохицсон аж төрөхүйн хэв маяг бүрэлдэж, түүндээ нийцсэн эдийн соёл үүсэн хөгжсөн байна. Монгол нүүдэлчдийн эдийн соёл хэмээх энэхүү цомгийн голлох хэрэглэгдэхүүн нь XIX зууны сүүлч, XX зууны эхэн үетэй холбогдож буй бөгөөд номын судалгааны цар хүрээг тэлэх зайлшгүй шаардлагаар музейн үзмэрийн сан хөмрөг ба бусад эдийн соёлтой холбоотой материалыг ашигласан болно.