Монгол-Хятад толь бичиг
Монгол-Хятад толь бичиг
'Гэгээ' гадаад хэлний дээд сургуулийн эрдэм шинжилгээний төслийн хүрээнд туурвисан гуравдахь томоохон бүтээл болох 'Монгол-Хятад толь бичиг' нь өнө эртнээс улбаатай монголын хятад судлалын уламжлалыг баяжуулан хөгжүүлэхэд зохих хувь нэмрийг оруулах нь дамжиггүй. 35000 гаруй үгтэй энэхүү толь бичгийн шинэ хэвлэлд юуны өмнө толгой үсгээс гадна орчин цагийн монгол хэлний үгсийн сангийн амин сүнс болох холбоо үгсийг түлхүү оруулахад анхаарсан төдийгүй толгой үгсийг томруулан, монгол үсгийн хэвийг шинэ тигд хувиргасан байна.
