Гадаадын утга зохиолын өгүүллүүд-9

Гадаадын утга зохиолын өгүүллүүд-9
Яруу найргийн соёлын ач холбогдол уналтад орсон тухай яриа шинэ зүйл биш билээ. Өнөөгийн энэхүү шүүмжлэлт сэдэв нь бүр 1934 онд Эдмунд Уилсоны 'Шүлэг нь сөнөн мөхөж буй төрөл мөн үү?' хэмээх эсээ анх хэвлэгдсэн тэр цагаас л эхэлсэн гэж хэлж болно. Энэ бүтээлдээ Уилсон утга зохиолын түүхийг задлан шинжлээд бүр XVIII зууны эхнээс эхлэн шүлэг яруу найргийн үүрэг ач холбогдол нь эргэлт буцалтгүй явцуурч эхэлснийг тэмдэглэсэн байна.