Монголын архитектур: The Mongolian Architecture (0)
Манай оронд архитектур, хот байгуулалтъш зураг төсөл зохиох цоо шинэ мэргэжил эзэмшсэн архитектур. инженер гэдэг шинэ мэргэжилтнүүд бий болж, улс орныхоо бүтээн байгуулалтын талбарт хошуучлан ажиллаж, эх орныхоо хөгжлийн түүхийг чулуу, тоосгоор дархалсаар 90 жилийг элээжээ. Архитектур, хот байгуулалтын талаар төр засгаас явуулах бодлогыг боловсруулах, архитектурын шилдэг бүтээл туурвих дурсгалыг хамгаалах, сэргээн засах, архитектур зураг төсөл зохиогчдынхоо мэргэжлийн үйл ажиллагааг зохицуулах тэдний мэргэжил мэдлэгийг нь дээшлүүлэх үүрэг бүхий монголын архетикторуудын Эвлэл үүсч байгуулагдсаны 60 жилийн ойтой золгож энэхүү номыг эмхэтгэн гаргалаа. Энэ бүхнээ эргэн харахад манай архитектур, зураг төсөл эохногчид холбогдох мэргэжлийн байгууллагууд өнөөдрийн хот сууринг барьж байгуулахдаа тэдгээрийн өнгөрсөн түүх, өв соёлоо судлах хамгаалах сэргээн засварлах талаар төдийлөн анхаараагүй явж ирснийг цаашид засах шаардлага урган гарч байна. Бид олон жилийн туршид Монголын архитектурыг өнөөгнйн Монгол Улсын хил доторхи архитектурын бүтээл, түүний дурсгалын хүрээ ойлгож, ярьж, бичсээр байна.