Эрдэнэ болсон гурван сахиус

Main cover


АНГИЛАЛ
Урлаг: ерөнхий
ХУДАЛДААНД
2020
Нэгдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
202
Нүүр
ISBN-13
9789992926444
ХЭМЖЭЭС
210 x 145 x 13 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Энэ каталоги 202 хуудастай, монгол англи хоёр хэл дээр бичсэн. Монгол урлаачдын чадал чансааг харуулсан урлагийн олон төрөл хөгжиж байсныг илтгэх бүтээлүүд Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгт бий. Монголчууд шашныг хамгаалагч гол сахиуснуудыг “Арван догшин хангал” хэмээн нэрийддэг бөгөөд тэдгээрээс Гонгор, Намсрай, Жамсран бурхдыг онцолсныг уншаарай.Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгт байгаа бүхий л дээр дурдсан бурхдын зураг энэ ном- каталогит хэмжээ, хувийн дугаар хийсэн материал зураг болон дүр дүрслэл бэлгэдэл домогтойгоо багтааснаараа үнэ цэнтэй. Нууц тарнийн гэгдэх тэдний ширүүн гадаад төрх нь ёс журам, сүр хүч эрхшээснийг илтгэнэ. Бидний өвөг дээдэс догшин дүрийн бурхдыг Гэлүгвагийн шашинд орсон үе буюу XVI зууны 80-90 оны үеэс эхлэн шүтэх болсон. Түмэдийн Алтан хаан, Халхын Автай хаан нар удаа дараагаар Төвдийн шашны тэргүүн Содномжамц ламд бараалхаж, шашинд орохоо илэрхийлж байжээ. Шарын шашин Монгол газар нэвтрэн орж ирснээр сүм хийдүүд баригдан, хурал номын үйл ажиллагаа явагдан бурхан сахиусыг ард олонд өргөн дэлгэр хүргэсэн байна. Тэдгээр сахин хамгаалагч бурхадууд хоорондоо ялгаатай. Түүнийг нь манай нүүдэлчин монголчууд олж мэдэн нутаг орныхоо зан заншил, соёл, цаг үеийнхээ байдалтай холбон үзэж хамгийн их тус болно гэсэн сахиус шүтээнээ бүтээлгэх болсон. Иймд Зүүн Монголчууд Гонгорыг өргөн дэлгэр шүтэж байхад, баруун Монголчуудад Намсрай, Жамсран бурхад илүү дэлгэрчээ. Тэдгээрээс Жамсран сахиус нь шашнаа ариунаар мандуулах, алив аюул зовлонг зайлуулах, амьтан бүхнийг жаргаахад, Намсрай Гонгор сахиуснууд голдуу үгүйрэл хоосрол, муу бүхнийг зайлуулан эд юмс, эрдэнэс баялгийг нэмэн, буян хишиг арвижуулах тус эрдэмтэй хэмээдэг байна. Бурхан гэдэг нь ухаарал буюу ухаарагсад гэдэг утгатай үг бөгөөд эрдэм бүхнийг төгсгөсөн бодгаль буюу түүний хөргийг хэлнэ. Бурханы эл хөргийг зурмал, хөөмөл, наамал, хатгамал, цутгамал зэрэг олон аргаар бүтээлгэн шүтэж, юунд тустай болох нь бидэнд өвлөгдөн ирсэн байдаг. Ингэхдээ хувь хүн болон нийгмийн ёс зүйг төлөвшүүлэхэд уламжлал хийгээд шашин онцгой нөлөөтэй. Дүрслэх урлагийн музейгээс гаргасан энэ каталоги судалгааны бүтээлийг авч уншаарай.

Үзүүлэлт

ISBN-139789992926444
Худалдаанд гарсан огноо2020-01-01
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо202 нүүр
Бүтээлийн хэлМонгол
Жин410 гр
Хэмжээс210 x 145 x 13 мм

Зохиолчийн талаар


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй