Эрүүл мэндийн зан үйл, салбарын шинэчлэл

Эрүүл мэндийн зан үйл, салбарын шинэчлэл
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нь нийгмийн эрүүл мэндийн эмнэлгийн тусламжийн гэсэн үндсэн 2 чиглэлтэй бөгөөд уг тусламжийг хүн амд жигд, хүртээмжтэй, чанартай хүргэхээр 'Эрүүл мэндийн тусламжийн бүх нийтийн хамралт' зарчмыг хэрэгжүүлэхийг ДЭМБ-с уриалсан байдаг. 2015 оны байдлаар Монгол улсад нийт 3244 эрүүл мэндийн байгууллагад 47429 эрүүл мэндийн ажиллагсад ажиллаж байна. Эрүүл мэндийн тусламжийн тэргүүлэх чиглэл нь хүн амын дундах өвчлөл, нас баралтын төлөв, шалтгаанаас шууд хамаардаг. Сүүлийн 5 жилийн хүн амын эрүүл мэндийн үзүүлэлтээс үзэхэд өвчлөл нас баралтын шалтгаанд халдварт бус өвчин (ХБӨ) давамгайлж, тасралтгүй нэмэгдсээр байна.