Баримтын эмхэтгэл 1900-2016
Баримтын эмхэтгэл 1900-2016
Өдгөө Улаанбаатар хотноо цөөхөн үлдсэн Монголын бурханы шашин түүх, соёлд холбогдох хосгүй үнэт өвийн нэг нь Чойжин ламын сүм. Энэхүү сүмийг Гүжир хамба, Нийслэл Хүрээний голын Чойжин сахиус гүдэнбэ, Эрдэнэ билигт, тунгалаг бишрэлт хутагт Лувсанхайдавт зориулан байгуулжээ. Хутагт Лувсанхайдав 1872 онд Түвдийн Лхас хотын ойролцоох нутгийн Далай ламын санхүүч, өндөр язгуурт Гончигцэрэнгийн гэр бүлд лагшин мэндэлсэн бөгөөд 1874 оны намар Халхын бурханы шашны тэргүүн Жибзундамба хутагтын YIII дүр хэмээн тодорсон ахыгаа дагалдан гэр бүлийн хамт Монгол орноо иржээ. 1883-1884 оны уед Монголын бурханы шашныг хамгаалуулах зорилгоор Хүрээний Хамба номун хан Балданчоймбил YIII Жибзундамба хутагттай зөвшилцөн Лувсанхайдавыг догшин сахиус оршоосон Чойжин болгохоор Түвд орноос Сэтэв сахиусны өмнөөс буудаг гутэмбэ ламыг урин ирүүлж, Лувсанхайдавт догшин сахиус оршоон буулгах эрдэм ухаан заан сургасан байна. 1918 оны 2 дугаар сарын 16-ны өглөө хутагт Лувсанхайдавт ухаан балартах өвчин тохиолдож, эм гүрмээр засуулсан боловч эс илааршин яуу цагт жанч халжээ. Чингээд сүмийн тушаалтныг захирах тамгыг Тамбова лам, гужир хамба Лувсанпэлжээд шилжүүлж, бусад 3 тамга буюу гүртэнбийн, хутагтын, Найчун сахиусны тамгыг YIII Жибзундамба хутагтын Дээд ордны өндөр тугдамд хадгалсан байна.
