Сургалтын арга эрэл олз
Энэ ном нь товчдоо миний 40-өөд жилийн сурган хүмүүжүүлэх ажлын явцдаа сургалтын аргын талаар хийсэн эрэл хайгуул, түүний үр дүн юм. Энд сургалтын арга, түүний ангилал, сургалтын аргыг сонгон авах тухай болон хөгжүүлэх хийгээд шавь төвтэй сургалтын зарим арга, бүтээлч сэтгэлгээ хөгжүүлэх сургалтын арга, тэдгээрийг нийгэм, хүмүүнлэгийн ухааны хичээлд хэрэглэх жишээ, сургалтын арга барилын тухай өгүүлсэн болно. Иймд уг ном нэн түрүүнд түүх, нийгмийн ухаан, хэл-зохиолын багш мэргэжлээр суралцагч оюутнууд, боловсрол судлалаар суралцаж буй магистрантууд болон бүх шатны сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид, ялангуяа сургалтын арга барил сонирхогчдод ямар нэгэн хэмжээгээр тус нэмэр болно гэж найдаж байна.