Барилгын дээвэр

Барилгын дээвэр
Дээврийн ажил нь бусад барилга угсралтын ажлуудаас бага хөдөлмөр зарцуулалттай боловч онцгой чанартай хийцийг шаарддаг бүтээц юм. Барилгуудын эдэлгээний хугацаа болон ашиглалтын зардал дээврийн чанараас ихээхэн хамаардаг. Иймээс дээврийн ажлыг технологийн дагуу барилгын норм, дүрмийн шаардлагад нийцүүлэн иж бүрнээр нь чанартай хийх хэрэгтэй. Иймээс дээврийн ажлыг дэвшилтэт арга барилаар богино хугацаанд хямд өртгөөр өндөр чанартай гүйцэтгэх явдал юм. Үүнтэй уялдуулан мэргэжлийн өндөр ур чадвартай орчин үеийн хийц технологи, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг бүрэн эзэмшиж чадах мэдлэг дадлагатай ажилчин, ажилтнуудыг бэлтгэх болон бие даан мэдлэг боловсролоо дээшлүүлэх зорилготой хүмүүст зориулан энэхүү гарын авлагыг бэлтгэн гаргажээ.