Алис гайхалтай оронд: Дэлхийн хүүхдийн шилмэл зохиол-101

Алис гайхалтай оронд: Дэлхийн хүүхдийн шилмэл зохиол-101
Дэлхий нийтэд алдартай 'Алиса гайхалтай оронд' хэмээх энэ номын зохиогч нь Оксфордын коллежиудын нэгэнд тооны ухаан заадаг Ч.Л.Дожсон хэмээн хүн байжээ. Дожсон эрдэм шинжилгээний ажил, их сургуулийн хичээлдээ санаа тавин гав ганцаар амьдран суудаг агаад чөлөөт цагаа хүүхдүүдтэй өнгөрөөдөг байв. Ялангуяа дээд сургуулийн захирал Лидделлийн гурван охин Лорина, Алиса, Эдит гуравтай яг л хүүхэд шиг тоглон наадна. 1862 оны долдугаар сарын нэгэн өдөр нарны илчинд нозоорсон хүүхдүүдийн сэтгэлийг сэргээх гэж хүүрнэсэн үлгэр нь энэхүү гайхамшигт номын үүдэл болж өгчээ. 'Алиса гайхалтай оронд' хэмээх энэ ном 1865 онд анх хэвлэгдсэнээсээ хойш зөвхөн Англид 300 гаруй удаа хэвлэгджээ. Номонд гарч буй амьтдын зарим нь домог үлгэрийн дотор амьдран байх нь элбэг. Зохиогч маань номоо Льюис Кэррол гэсэн нэрээр хэвлүүлсэн ба энэ ном хүн бүрийн унших дуртай номын тоонд орж дэлхийн соёлт улс түмний хэлэнд орчуулагдсаар иржээ.