Сюэкө бүсгүй
Сюэкө бүсгүй
Тайваны нэрт зохиолч хатагтай Чюн Яо 1963 онд өөрийн 'Цонхны цаана' нэрт романаа хэвлүүлж уншигчдын халуун талархлыг хүлээснээс хойш өдгөө болтол нийт 50 гаруй цуврал роман хэвлүүлээд байгаагийн хамгийн отгон нь манай үзэгчдийн сайн танил 'Хуаньжу гэг' билээ. Чюн Яогийн бүтээлүүд хүний сэтгэлийг хөдөлгөм хурц содон агуулга, үйл явдлыг гол болгосон байдаг тул бүхий л насны уншигчдыг татах увдистай байдаг. Тэрээр ерээд оны дундуур 'Халтар царайт' олон ангит киноны дараахан үндэсний телевизээр орчуулагдан олны хүртээл болж чамгүй шуугиан тарьсан бүтээл бол 'Сюэкө бүсгүйн хувь заяа' кино билээ. Харин одоо түүний 'Сюэкө бүсгүй' романыг орчуулан уншигч таны гар дээр тавьж байна.
