Altaica (0)
Altaica цувралын энэ удаагийн дугаарт ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУИС-ийн Гадаад Хэл Соёлын Сургууль, Монгол Хэл Соёлын Сургуулийн хамтран зохион байгуулсан 'Монгол улс дахь Алтай судлал 2012' сэдэвт эрдэм шинжилгээний хурлын илтгэл, мөн Алтай судлалын чиглэлээр сүүлийн үед хийсэн судалгааны зарим дүнг оруулсан байна. Энэхүү цувралыг алтайн хэлтэн ард түмний түүх, соёл, хэл бичгийг сонирхогч хэн бүхэнд зориулжээ.