Монгол нутгийн чоно

Монгол нутгийн чоно
Чоно судлаач Т.Наранхүү нь 2000 онд бичиж уншигч, сонирхогчдын талархал хүлээсэн 'Монгол нутгийн чоно' номоо чоно судлалын асуудалд цөөвөр чоно, саарал чонын тухай зарим агуулга, дүгнэлтээр баяжуулан дахин хэвлүүлжээ. Дэлхийн чонын төрөл, тэдгээрийн өнөө, хэтийн төлөв, чоно судлалын бодлого зорилт, цөөвөр чоно монголд одоо амьдарч байгааг тогтоосон тухай, саарал чонын амьдралын өвөрмөц зохицлын мөн чанар зэрэг тэр бүр хүн мэддэггүй учир битүүлэг олон асуудлыг хөндөж, үнэн зөв хариултуудыг өгч байгаад энэ номын ач холбогдол оршино.