Хөрөнгө оруулалтын эдийн засгийн шинжилгээ

Хөрөнгө оруулалтын эдийн засгийн шинжилгээ
Хөрөнгө оруулалт бол улс орны нийгэм-эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч юм. Иймээс хөрөнгө оруулалтыг үр ашигтай ашиглах явдал хөрөнгө, санхүүгийн нөөцөөр харьцангуй хомс манай улсын хувьд ихээхэн анхаарах ёстой асуудал билээ. Энэ ном нь Хөрөнгө оруулалтын мөн чанар, ангилал, бүтэц ба ач холбогдол, Хөрөнгө оруулалтын төслийн үр ашгийн үнэлгээ, Хөрөнгө оруулалтын төслийн үр ашиг ба макро эдийн засгийн үзүүлэлтүүд, Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны үр ашигт нөлөөлсөн хөрөнгө оруулалт ба инновацийн төслийн шинжилгээ гэсэн үндсэн 4 бүлгээс бүрдэнэ.