Govi-Altai province

Govi-Altai province
Үлэмж их 23 богдын хязгаар, өнө эртний 33 говийн өлгий нутаг болсон Говь-Алтай аймаг хараа булааж, сэтгэл татах үзэмж төгс байгаль, нэн ховор амьтан, жигүүртэн шувууд, ургамал зэрэг Монголын болон дэлхийн Улаан номонд орсон хавтгай, хулан, тахь, мазаалай, аргаль, янгир, ирвэс, бөхөн зэрэг ховор амьтдын онгон дагшин нутаг билээ. Төрөлх нутгаараа аялж, хүн байгалийн хүйн холбоо, тэдгээрийн үнэ цэнийг танин мэдэж, бахархаж хамгаалахын сацуу дэлхийд гайхагдах эх нутгаа сурталчилан таниулах, Говь-Алтайн гэгдэх өөрийн өнгө төрх бүхий аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгон хөгжүүлэхэд энэ ном таньд туслах болно.