Хандлагын ид шид
"Хандлага" үгийг сургалтад оруулсан түүх, туршлагадаа суурилан энэхүү "Хандлагын ид шид" ном бичигдсэн болно. Иргэд "хандлагыг" сэтгэл гэдэг бөгөөд өөрчлөгдөн хувьсаж буй нийгэмд "сэтгэлийг" заахын тулд "хандлага" үгийг сургалтын хөтөлбөрт тусгаж, түүнийг хэрхэн зааж, үнэлэх, судлах талаар энэхүү номд оруулсан нь шинэлэг бөгөөд практикийн ач холбогдол нь оршино.
Энэхүү номыг уншсанаар "хандлагын" талаар онолыг судлахаас гадна хувь хүн өөрийгөө өөрчлөхөд "хандлагын" талаар мэдлэгтэй болж, улмаар өдөр тутмынхаа үйл ажиллагаанд ашиглаж, амжилтад хүрэхээс гадна, тухайн хүний эрүүл амьдрах нь ч энэхүү "хандлагатай" холбоотой болохыг ойлгож авна. Түүнчлэн "эерэг хандлага" эзэмшихэд нөлөөлж буй хүчин зүйлсийн тухай, хандлагаа тодорхойлох сорил ашиглах, хандлага өөрчлөгдөнө гэдэг нь тухайн хүний биеэ авч явах соёл буюу боловсон ёс, хувь хүнд өгөгдөл болон уламжлагдсан ёс суртахууны суурь мэдлэг буюу ёс суртахууны цагаан толгойд суралцахын чухлыг мэдэж авна. Энэхүү номыг уншиж, өөрийн болгосноор ид шидийг амьдралынхаа өдөр тутмынхаа үйлдэл дээр мэдэх болно