Монголын тахилга шүтлэгт газар нутаг

Монголын тахилга шүтлэгт газар нутаг
НҮБ-ын Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын байгууллага ЮНЕСКО-гоос Монгол улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн хүрээнд Монголын дархан цаазат Бурхан Халдун, Отгонтэнгэр, Богд Хан уулын байгаль, соёлын өвийг хадгалж хамгаалах талаар олон нийтийн мэдлэг, ойлголт үнэлэлтийг дээшлүүлэх талаар төсөл хэрэгжүүлэх явцад судлаач А.Дүүрэнжаргал, гэрэл зураг сонирхогч, чөлөөт уран бүтээлч Ж.Даваадорж, Т.Чимгээ, Ц.Оюунхишиг, Н.Баярхүү, П.Мягмаржав, Б.Батбаяр, Л.Алтанзаяа нарын авсан гэрэл зургаар бэлтгэсэн энэхүү цомог нь Монгол орны байгалийн унаган төрхөө хадгалсан үзэсгэлэнт газар нутаг болон байгаль дэлхийгээ бишрэн хүндэлж ирсэн Монголчуудын эрхэм соёл, ёс заншилтай таныг товч ч гэсэн танилцуулах болно.