Балхүү дэлгүүрт төөрсөн нь (0)
Уг номд Балхүүд тохиолдсон явдлыг өгүүлдэг. Балхүү жаахан байхдаа томчуудын үгийг сонсдоггүй, зөв харилцаа ба түүний үнэ цэнийг мэддэггүй байсан. Тиймдээ ч байнга бүтэлгүйтдэг байлаа. Энэ номонд Балхүүгийн туршлага, сурсан зүйлүүдийн талаар өгүүлнэ. Хүүхдүүд та бүхэн номын зурагт өгүүллэгээр дамжуулан зөв харилцаа, түүний үнэ цэнийг илүү ихээр ухамсарлах болно. ...Балхүү нэг өдөр ээжтэйгээ дэлгүүр явжээ. Ээж нь хувцас сонирхож байх хооронд Балхүү тоглоомын тасаг руу яваад өгсөн байна. Тэр өдөр Балхүү ээжийгээ олохгүй үнэхээр их айсан билээ. Ээжийнхээ үгэнд ороогүйгээс ийм юм болжээ. Үүнээс болж түүнд чухам юу тохиолдсоныг энэ номноос уншаарай.
