Хүн ба компьютерын харилцаа

Хүн ба компьютерын харилцаа
Компьютерын программ хангамж, мэдээлийн технологи, компьютерын ухаан мэргэжлээр суралцагч оюутан нарын гар дээр өнөөдөр тавьж байгаа “Хүн ба компьютерийн харилцаа” хэмээх эл сурах бичиг нь Монгол улсад болон “ШУТИС-ийн МХТС-ийн бакалаврын сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан тулгуур сурах бичгүүдийн нэг юм. Хүн ба компьютерын харилцаа нь компьютерын программын зохиомжийг хэрэглэгч талаас судалж гаргадаг компьютерын салбар ухаан юм. Хэрэглэгчийн харах сонгох, хүрэх, амтлах, үнэрлэх, хөдлөх, хадгалах, чадварыг судалсны үндсэн дээр түүний чадварт зохицсон харилцааны оновчтой зохиомжийг гаргадаг юм. Номын эхний бүлэгт буруу зохиомжуудын жишээ танилцуулна. Хоёрдугаар бүлэгт компьютерын програмын хэрэглэгчийн чадварын талаар танилцуулж хүн шиг бүтэц, ажиллагаатай програмын бүтцийг хэрхэн гаргах талаар өгүүлнэ. Гуравдугаар бүлэгт программд өгөгдөл оруулах, заах, гаргах, төхөөрөмжүүдийг танилцуулж тухайн программд ямар төхөөрөмж сонгож болох боломжтойг танилцуулна. Дөрөвдүгээр бүлэгт хэрэглэгч программтай харилцаж удирдах, харилцааны зохиомжуудыг хэрхэн гаргах, тэдгээрээс оновчтой харилцааг сонгох, харилцаанд тулгуурлан хэрэглэгчийн график дэлгэцийн бүрэлдэхүүн хэсгүүд болох цэс товч icon болон жагсаалтын зохиомжийг танилцуулна.