Том шилтгээн
Аав Муур муужгайнууддаа нэг гоё тоглоом авч өгчээ. Ягаанхан Цагаахан хоёр тоглоомоороо тоглож байтал нэгэн асуудал гарсан аж. Дараа нь тэр хоёр хамтдаа тоглож бие биедээ туслахын сайхныг ойлгоцгоожээ. Ягаахан Цагаахан хоёр үүнийг хэрхэн сурч төлөвшүүлж авсныг мэдмээр байна уу? За тэгвэл номныхоо хуудсыг эргүүлээд болсон бүхнийг хамтдаа олж мэдэцгээе.