Найтингель
Хайрын тэнгэр элч болсон Найтингелийн амьдралыг цоо шинээр тусган харуулсан ном. Тэр бол 1820 онд Итали улсын Френчи хотод язгууртан гэр бүлд төрсөн Флоренс Найтингелийг хүн төрөлхтөнд хайрыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлсэн цагаан хувцастай тэнгэр элч, ядуус болон өвчтөнүүдийн аврагч, ариун золиослогч, урам өгөгч бас жинхэнэ удирдагч зэргээр дууддаг байсан бөгөөд тэрээр бүхий л хүн төрөлхтний хүндэтгэл хүлээсэн нэгэн байсан юм. Ийнхүү Найтингелийн намтар, амьдралын түүхийг Монголын хүүхэд, залуучуудад хүсэл мөрөөдлөө олоход нь туслах зорилгоор орчуулан гаргаж байна. Өдөр шөнө, зовлон бэрхшээлийг үл харгалзан олон олон өвчтэй хүмүүсийн төлөө ажиллаж амьдарч байсан түүний амьдралаас суралцах олон олон залуус төрөн гарна гэдэгт итгэж байна