Бяцхан бамбаруушийн нэгэн өдөр

Бяцхан бамбаруушийн нэгэн өдөр
Нар мандаж бяцхан бамбарууш өглөөтэй золгов. Энд тэнд үсрэн харайж тоглон ээжийнхээ дэргэд ирээд ингэж асуув. -Ээж ээ, би хэзээ том болох юм бэ? Ээж нь: -Үр минь эргэн тойрноо сайтар ажигла! Идэх зүйл, унтах газартайгаа сайтар танилц! Олон зүйл мэдэх тусам чи амархан том болно шүү дээ! гээд инээмсэглэв. Төөнөсөн нар зулайг нь халааж байв. Төдөлгүй бамбарууш нуруундаа нэгийг үүрсээр ээж дээрээ ирээд: -Ээж ээ, энийг юу гэдэг юм бэ? гэхэд: -Энэ бол ургамлын үр болох самар. Амьтай бүхэн үртэй. Ан амьтад бид бүхэн үртэй! гэв. Бяцхан бамбарууш аман дотроо 'самар', 'үр', 'хоол' гэсээр нэгэн газар хэвтлээ...