Журамт бүсгүй Лү Би Лянь
Журамт бүсгүй Лү Би Лянь
1991 онд 'Журамт бүсгүй Лү Би Лянь' хэмээх энэ роман хоёр ботиор хорин мянган хувь хэвлэгдэн ердөө ганцхан жилийн дотор борлогдож байсан нь тухайн үед өөрчлөлт шинэчлэлийн үзэл санааны нөлөөгөөр манай хүүхэд залуучууд бие хамгаалах урлагийн янз бүрийн төрлийг ихэд шимтэн сонирхож байсантай холбоотой. Чигч шударга ёсыг гол болгож, нийгэмд бугшсан хорт муу бүхнийг хоггүй болтол устгах уриатай мөрөн голын сайн эрсийн баатарлаг түүхийг өгүүлсэн зохиол маш эртнээс улбаатай юм. Шударга журам, нийгмийн бурангуй хүчнийг гарцаагүй ялан дийлэх тавилантай гэдгийг гол чиг шугамаа болгодог зэвсгийн эрдмийн зохиолууд хүүхэд залууст ёс суртахууны зөв чиг хандлагатай болоход тусладгаараа онцлогтой болохыг тэмдэглэж хэлэх нь илүүц болов уу.
