Электроникийн үндэс
Энэ номонд дурдагдсан хэлхээнүүдийг электроникийн цагаан толгой гэж ойлгож болно. Бүх ярвигтай нарийн электрон хэлхээнүүд энгийн олон жижиг хэлхээнүүдийн цогц байдаг. Жижиг хэлхээнүүдийн ажиллагааг мэдэж байвал том хэлхээний ажиллагааг ойлгоход хялбар байна. Номонд аналог электроникийн үндсийг хамруулсан бөгөөд эсэргүүцэгч, конденсатор, индукцлэлийн ороомог, хагас дамжуулагч диод, транзистор зэрэг дискрет элементүүдийн шинж чанар, ажиллах зарчмуудаас гадна үйлдлийн өсгөгч, тоон логик хэлхээнүүд тэдгээрийг ашиглан электрон хэлхээнүүдийг хэрхэн бий болгож байгааг тайлбарласан байна. Энэ ном нь их дээд сургуулийн оюутнуудаас гадна электроникийг хобби болгон сонирхогчид болон эвдрэл гэмтэл гарсан төхөөрөмжүүдийг практик дадлагаараа засварлаад, гэмтэл согогыг нь олох гэж оролддог техник сонирхогч залууст онолын мэдлэгээ зузаатгахад үр өгөөжөө өгөх байх хэмээн найдаж байна. Мөн практик зөвлөгөөнүүд, электроникийг эхлэн сонирхогчдод ямар багаж хэрэгсэлүүд хэрэг болдог, ямар материалуудыг ашиглан анхны туршилтын блокуудаа угсарч болох талаарх аргачлал, зөвлөгөөнүүд, нэмэлт материалууд, фото зургуудыг нэмж оруулжээ.