Нягтлан бодох бүртгэл аудитын судалгаа (0)

Main cover


АНГИЛАЛ
Мөнгө, санхүү
ХУДАЛДААНД
2013
Нэгдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
342
Нүүр
ISBN-13
9789992990732
ХЭМЖЭЭС
249 x 175 x 15 мм

Цуврал дахь бусад номууд


Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

'Нягтлан бодох бүртгэл аудит'-ын энэхүү ном нь зах зээлийн харилцаанд орж, үйл ажиллагаа явуулж байгаа бизнесийн байгууллагуудын нягтлан бодогчид, төр засгийн төсөвт газруудад мэргэжлийн алба хашиж буй ажилтнууд, Аудитын төрийн ба бизнесийн байгууллагын ажилтан аудиторууд, шинээр мэргэжил эзэмшин суралцагч оюутнууд, боловсролын зэргээ дээшлүүлэгч магистрант, докторант зэрэг судлаачид, мөн энэ мэргэжлийг сонирхсон өргөн олон уншигчид, тэдгээрийн дотроос аж ахуйг зохион байгуулагч менежерүүдийн хэрэгцээнд зориулагдсан онол, практикийн нэгэн цогц лавлагаа болно. Уг ном нь Зах зээлийн эдийн засгийн нөхцөлд нийтийн хоолны газрын зардал хямдруулах арга зам, Санхүүгийн тайлангийн аудитыг төлөвшүүлэх стандартчиллын зарим асуудал, Нягтлан бодох бүртгэл аудитын судалгааны өгүүлэл, санал дүгнэлт гэсэн 3 хэсэг, нийт 8 бүлгээс бүрдэнэ.

Үзүүлэлт

ISBN-139789992990732
Худалдаанд гарсан огноо2013-01-01
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо342 нүүр
Бүтээлийн хэлМонгол
Жин545 гр
Хэмжээс249 x 175 x 15 мм

Зохиолчийн талаар

Эдийн засгийн ухааны доктор, профессор, Монголын мэргэшсэн нягтлан бодогч Очирваань уулын овогт Нягуурын Агваан 1949 онд Завхан аймгийн Отгон сумын нутаг Огтрогын намаржаанд малчин ардын гэрт төржээ. Н.Агваан нь орон нутагтаа бага, дунд сургууль төгссөний дараа 1966-70 онд Улаанбаатар хотын Барилгын техникумд геодезийн, 1972-1976 онд Монгол Улсын Их Сургуульд Худалдааны нягтлан бодогч эдийн засагч мэргэжилд суралцан эзэмшиж, 1993 онд эдийн засгийн ухааны доктор (РН.D)-ын зэрэг хамгаалан, эрдэм шинжилгээ судалгааны бүтээлээрээ 1997 онд дэд профессор, 2007 онд профессор цол тус тус хүртсэн Монгол Улсын Мэргэшсэн нягтлан бодогч. Н.Агваан 1970-72 онд Завхан аймгийн Худалдаа Бэлтгэлийг Удирдах Газар Барилгын техникч, боловсон хүчин, 1976-81 онд МУИС-ийн Худалдаа Эдийн Засгийн Факультетэд багш, 1981-1995 онд УБТЗ-ын Ажилчны Хэрэгцээг Хангах Албанд Бүртгэл санхүүгийн хэлтсийн дарга, ерөнхий нягтлан бодогч, 1995 оноос ХҮДС-д Нягтлан бодох бүртгэл Санхүүгийн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байгаад 2010 оноос эхлэн 'Баталгаа аудит' компани 'ХХК'-ийг зохион байгуулан аудитын туслалцах үйлчилгээний бизнесийг эрхлэн үр дүнтэй удирдаж байна. Н.Агваан аж ахуйн үйл ажиллагаа удирдан зохион байгуулахын зэрэгцээ Эдийн засгийн үндэсний дээд сургууль, Их засаг их сургууль зэрэгт зөвлөх профессор багшийн үүрэгт ажлыг үр дүнтэй гүйцэтгэж байгаа Нягтлан бодогч мэргэжлийн томоохон сурган хүмүүжүүлэгч багш хүн билээ. Н.Агваан мэргэжлийн дагуу нийтдээ 1334.2 хэвлэлийн хуудас буюу 20000 гаруй нүүр хуудас бүхий 50 шахам ном, сурах бичиг, гарын авлага бие даан зохиож хэвлүүлсэн бөгөөд эрдэм шинжилгээ судалгааны 80 шахам илтгэл, өгүүлэл, шүүмж судалгааны дүгнэлт бичиж нийтлүүлсэн манай улсын бүртгэл эдийн засгийн салбарт бодитой хувь нэмрээ оруулж яваа эрдэмтний нэг юм. Н.Агвааны зохион боловсруулж 2009 онд хэвлэн нийтлүүлсэн 107.6 хэвлэлийн хуудас буюу 1291 нүүр хуудас багц ном болон түүнд тулгуурлан шинэчилэн найруулж 2010 онд хэвлүүлсэн таван дэвтэр цуврал ном, дараа нь 2013 онд хэвлүүлсэн найман боть зохиолууд нь үндсэндээ нягтлан бодох бүртгэл, аудитын талаар түүний шинжлэн судалж 40 шахам жил хөдөлмөрлөсөн ажлынх нь үр дүнгийн баталгаа болох бөгөөд хэвлэн нийтлэх, практик амьдралд ашиг тустай хэрэглээ болгох цаашдынх нь зорилтын бодитой тулгуур, онол арга зүйн үндэслэл юм. Олон түмэн уншигчид, мэргэжлийн нягтлан бодогчдын зүгээс Н.Агваан багшийн эдгээр бүтээлийг талархан хүлээн авч үнэлж дүгнэдэгийн бодит жишээ бол 2009 онд Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтээс 'Нягтлан бодох бүртгэл аудит'-ийн багц номонд нь 'Мэргэжлийн шилдэг бүтээл'-ийн ӨРГӨМЖЛӨЛ олгосон явдал мөн. Мөн Н.Агваан Монголын Чөлөөт Зохиолчдын Холбооны гишүүн бөгөөд шүлэг, дуу, дууль, найраглалын гурван түүвэр хэвлүүлсэн яруу найрагч, орон нутгийн байгаль орчны бүтэц баялаг түүх уламжлал, ураг удмын гарал үүсэл, зан заншил, эд өлөг өв хөрөнгийн онцлог, мөн чанарыг тодорхой тусгасан олон ном зохиол, нэг сэдэвт бүтээл туурвиж хэвлүүлсэн нийтлэлч хүн юм. Н.Агвааны хөдөлмөрийн алдар гавъяаг үнэлэн 2003 онд Алтангадас одон, Ардын хувьсгалын 60, 70, 80, 90 жилийн ойн медалиуд, 1993 онд Санхүү банкны тэргүүний ажилтан, 1996 онд Монголын худалдааны тэргүүний ажилтан, 2006 онд Монгол улсын тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль зэрэг өндөр шагналуудаар төр, олон нийт, мэргэжлийн байгууллагуудаас удаа дараа шагнасан байна.

Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй